"Ододтой бүжиглэе" шоу удахгүй дэлгэцнээ
"Ододтой бүжиглэе" нэрээр дэлхийн олон оронд танигдсан Америкийн "Dancing with the Stars"-ийн 16 дахь цуврал удахгүй эхлэх тухай ABC телевизийн "Good Morning America" өчигдөр мэдээлсэн байна. Урлаг, спортын нэр хүндтэй одод оролцдог шоуны энэ удаагийн дугаарт оролцох эрхэм хатагтай, ноёд ч эхнээсээ тодроод байгаа тухай зохион байгуулагчид мэдэгджээ.Тухайлбал, энэ удаагийн шоунд Америкийн хөл бөмбөгийн нэрт од Дональд Драйвер болон "Bachelor"-ийн од Сеан Лау нар оролцох нь тодорхой болоод байгаа юм байна. Шоуны шинэ дугаар энэ сарын 18-наас эхлэн ABC телевизээр үзэгчдийн хүртээл болох аж.
Э.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment