1. Мөрөөдлөө биелүүлэхэд нь энэ тамирчинд юу ч саад болсонгүй, 1982 онд Шинэ Зеландын "Маунт Кук" ууланд авирах үедээ тэрээр хоёр хөлөө хөлдөөсөн ч түүний бодол өөрчлөгдсөнгүй.
2. Мэс засалчид түүний хөлний өвдөгнөөс доогуур тайрахаас өөр аргагүй болсон бөгөөд хэсэг хугацааны дараа Инглис хоёр хиймэл хөл дээрээ явж эхэлсэн байна. Хөлгүй болсон ч тэр Эверестийн тухай мөрөөдлөө орхисонгүй, авирах бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байжээ.

3. Уул руу өгсөх 40 хоногийн явцад Инглис хэд хэдэн хүнд шалгуурыг даван туулжээ. 6400 метрийн өндөрт явж байгаад түүний нэг хиймэл хөл хугарч засахад хүрчээ.
4. Тамирчин маань энэ бүгдийг урьдчилан тооцоолж нөөц сэлбэг авч явсан бөгөөд хиймэл хөлөө засаад авиралтаа цааш нь үргэлжлүүлэн дэлхийн өндөрлөг цэгт амжилттай гарчээ.
5. Марк Эверестийн нэг талаас нь гарч нөгөө тал руу нь буусан байна. Ийм авиралт Эверестийн түүхэнд 3 дахь нь ажээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Хелен Кларк ууланд авирагчдад биечлэн баяр хүргэсэн бөгөөд "Уулчин бүрийн хувьд Эверестэд авирах нь том амжилт билээ, Марк Инглисийн хувьд энэхүү авиралт нь гайхалтай явдал боллоо" -хэмээн хэлсэн байна.

Анх удаа Эверестийн (төвд нэр - Жомолунгма) оргилд 1953 оны 5 сарын 29-нд Тенцинг Норгей, Эдмунд Хиллари нар гарчээ.
Видео.
Удахгүй бид Эверестийн тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэх болно.
Мэдээ нэмсэн: xerox

0 comments:
Post a Comment