Майкл Фелпс Бразилийн багачуудтай уулзав
Зуны олимпийн түүхэнд хамгийн "ганган" тамирчин Майкл Фелпс өчигдөр Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотод зочилж, "Michael Phelps" сангийн "im" хөтөлбөрийн дагуу сургалт явуулж буй газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Олимпийн усанд замд загас мэт шумбан, "Загасан хүн" хочтой болсон тэрбээр дэлхий нийтэд усан спортыг хөгжүүлж, багачуудыг бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор 1998 онд "Michael Phelps" гэх санг үүсгэн байгуулжээ. Мөн тэрбээр сангийн дэргэд "Boys & Girls" клуб байгуулж, гишүүдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр усан сэлэлтээр хичээллэж байгаа хүүхэд багачуудад тусалсаар ирсэн байна. Дээрх ажлын хүрээнд Фелпс Бразильд зочилж, хүүхэд багачуудыг уриалах ажилд нэгджээ.Нэрт тамирчин Бразилийн багачуудтай уулзаж, бүхий л өдрийн туршид тэдэнтэй хамт усанд сэлж, зургаа авахуулж, туршлагаасаа хуваалцсан гэнэ.


Э.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment