Tuesday, March 12, 2013

Гэр хорооллын зуухыг солино

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 5:06 pm

5144d8c3591c8210originalУлаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  Монгол Улсын Засгийн Газраас болон нийслэлээс хэд хэдэн  томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал  гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах хязгааралтын бүсийг гэр хорооллын гурван хэсэгт тогтоож, хязгаарлалтын бүсэд багтах айл  өрхөд боловсруулсан түлш хэрэглэх, утаагүй зуухыг хөнгөлттэй үнээр хангах  зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлээд байгаа билээ.  Харин энэ жилийн хувьд хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдэд хөнгөлттэй үнээр усан халаалттай зуух нийлүүлж эхлээд байгаа бөгөөд энэ ажлыг  нийслэлийн Агаарын чанарын алба, Цэвэр агаар сантай хамтран хэрэгжүүлэхээр  боллоо. Монгол улсын Засгийн газрын тусгай сан "Цэвэр агаар сан"-гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд утаа бага ялгаруулдаг зуухны зах зээлийг тогтвортой байдлаар хөгжүүлэхээс гадна харилцан мэдээ мэдээлэл, туршлага сургамжаа солилцож байхаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

No comments:

Post a Comment