Friday, March 15, 2013

“Ертөнц” цомог Токиод эгшиглэнэ

"Ертөнц" цомог Токиод эгшиглэнэ

Токиод энэ долоо хоногт эхлэх "Mersedes Benz Fashion week 2013"-ын тайзнаа монголын загвар зохион бүтээгч С.Ариунаа өөрийн брэндийг танилцуулах гэж байгаа билээ. Хувцас загварын түүхэнд Монгол дизайнер, Монгол брэнд ийм том хэмжээний загварын шоунд оролцож, дэлхийн топуудтай эн зэрэгцэн, эх орныхоо нэрийг сурталчилах болсон нь анхны тохиолдол юм.

Загварын үзүүлбэр нь монголын хөгжмийн зохиолч Г.Ононгийн "Ертөнц" цомгоос "Уулс" аялгууг MMP ремикс хийж, албан ёсны хөгжимтэй Япон улсыг зорьжээ.

Токиогийн загварын долоо хоног бол дэлхийн топ таван загварын долоо хоногуудын нэг бөгөөд загварын ертөнцийн бүхий л шилдгүүд цугладаг энэ тайзнаа "Ертөнц" цомгийн "Уулс" бүтээл эгшиглэж, дэлхийн загварын шилдэг оддын сонорт хүрэх нь ээ. 

Монгол моделиуд, Монгол дизайнер, Монгол брэнд дээрээс нь Монгол аялгуу эгшиглэх Токиогийн загварын долоо хоног энэ сарын 17-23–ны өдрүүдэд болох юм.

Г.ДАША


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

No comments:

Post a Comment