Лэди Гагагийн аархуу зан
Өмсч зүүх, эдэлж хэрэглэж буй бүхэндээ хэт анхаарал тавьдаг дуучин Лэди Гага саяхан гуяндаа мэс засал хийлгэсэн билээ. Эмчийн зөвлөсний дагуу хэсэг хугацаанд хөл дээрээ гишгэлгүй, тэргэнцэрт суух "даалгавар" авсан тэрбээр зөвхөн өөртөө зориулж, тусгайлан тансаг эд хийлгэжээ. Дуучин бүсгүйн тансаг хүслийг гүйцээхийн тулд зохион бүтээгч Кен Борочов гэгч эр долоо хоногийн турш нойр хоолгүй ажиллаж, 24 каратын алтаар бүрсэн, савхин бүрээс бүхий суудалтай тэргэнцэр урласан байна. Лэди Гагагийн таалалд нийцүүлж хүссэн үедээ сандлыг налуулж, амарч болох гэнэ.Тансаг зэрэглэлийн "Mordekai" брэндийн зохион бүтээгч Кен Борочов энэхүү бүтээлээ "Chariot" хэмээн нэрлэсэн байна. Өмнө нь тэрбээр Лэди Гагад зориулж үнэт чулуу, металаар өвөрмөц хийцтэй титэм, сарвуу урлаж байсан гэнэ.
Т.МАША





Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment