Tuesday, March 12, 2013

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лхагваа нэг намын талд үйлчилж байна

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 12:20 pm

toriinalba Өнөөдөр Төрийн албан хаагчдын холбоо /ТАХХ/-оос төрийн албан хаагчдын эрх ашиг зөрчигдсөн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд төрийн албан хаагчдын эрх ашиг зөрчигдсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс ирүүлсэн 15-р тогтоолыг танилцуулсан бөгөөд энэхүү тогтоолыг ТАХХ хүлээж авахгүй гэдгийг мэдэгдсэн юм. Мөн холбооныхон Үндсэн хуулийн цэцийн гишүүн н.Лхавгааг эргүүлэн татах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.

Учир нь өнгөрсөн оны 12-р сард ТАХХ-оос төрийн албан хаагчдын эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Гэтэл тус гомдлыг Үндсэн хуулийн цэц шалгаж нягтлалгүй, үндэслэлгүйгээр татгалзсан аж. Тиймээс ТАХХ-оос Үндсэн хуулийн цэцийн гишүүн н.Лхавгааг нэг намын талд үйлчлэж байна хэмээн үзэж байгаа юм.

М.Сониуч.ugluu.mn

0 comments:

Post a Comment