Tuesday, March 12, 2013

Роналду мод хамгаалагч боллоо

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 10:50 am

aa2d9de8f063559bbig Алдарт хөлбөмбөгчин, "Реал Мадрид" клубийн хагас хамгаалагч Криштиану Роналду "Мангро" хэмээх модыг хамгаалахаар болжээ.

Тэрээр Индонезийн "Mangrove Care Forum" /МСF/ буюу "Мангрог хамгаалах форум" ТББ-тай хамтран ажиллах бөгөөд Мангро модыг хамгаалах үйлсийг сурталчлах элчээр ажиллах юм байна. MCF нь Индонезийн экосистемийн гол тулгуур болох Мангро модыг хамгаалах, үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Дашрамд дурьдахад, Роналду 2004 оны цунамийн гамшгийн дараа Индонезэд очих үеэрээ "Мангро мод нь экосистемийн хэвийн ажиллагааг хангах онцгой ач холбогдолтой ургамал" болохыг ойлгосон гэнэ.

Г.Сонор.ugluu.mn

0 comments:

Post a Comment