Tuesday, March 12, 2013

Хүн амын төвлөрлийг сааруулах бодлогын цөм нь Багахангай

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 2:29 pm

"Нийслэлийн зочин" буландаа хотын алслагдсан дүүргийн нэг Багахангайн Засаг дарга С.Эрдэнэбаярыг урьж, ярилцлаа.

 erdenebayar_bagahangai-Та бусад дүүргийн Засаг даргыг бодвол нэлээд хожуу томилогдсон. Мөрийн хөтөлбөрөө батлуулж амжсан уу?

-Дүүргийн Засаг даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг ямартай ч ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон энэ оны нийгэм, эдийн засгийн зорилтоо батлуулсан.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Багахангай дүүрэгт 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан. Үүнийг эхний ээлжинд хороодын иргэдээс авсан саналд тулгуурласан ажилд зарцуулахаар төлөвлөөд байна.

-Таны хэрэг­ж­­үү­лэх мөр­­­­ийн хөтөл­бөр, бод­­лого ямар асуудалд түлхүү чиглэх вэ. Дөрвөн жил­ийн дараах Бага­хангайн хөгжл­ийн түвшинг тодорхойлж хэлбэл?

-Энэ онд дүүргийн хэмжээнд 16 нэр төрлийн төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж, зохион байгуулахаар төлөвлөж, төсөв мөнгийг нь ч шийдсэн. Түүнчлэн дүүргийн хэтийн төлөв, хөгжлийг Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах стратегийн бодлогын гол цөм гэж харж байгаа. Ингэх­­ийн тулд орон нутгийн иргэд­ийг тогт­вортой ажлын байр­аар хангах, үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай.

-Тогтвортой ажлын байр бий болгох нь хүн амыг татах гол хүч гэлээ. Харин Багахангай дүүрэгт ажлын байр шинээр бий болгох ямар гарц байна вэ?

-Манай дүүрэгт жижиг дунд бизнес буюу өрхийн үйлдвэрлэлийг хөгж­үүлэх боломжтой.

Энэ талын бизнесийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэж ажиллана гэж бодож байна. Гэхдээ зах зээлд өрсөлдөх чадвартай, чанар­ын баталг­аат бүтээгдэхүүнийг нийл­үүлэх ёстой.

Эдгээр шаардлагыг хангасан бичил бизнес, үйлдвэрлэл хэрэгжээд эхэлсэн байна. Тухайл­бал, айл өрхүүд хэсэг бүлгээрээ нэгдэн оймс, савхин бээлий үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна. Энэ мэтчилэн ололттой тал бидэнд бий. Мөн хоёрдогч түүхий эдийг ашиглаж, түлш, бензин гаргах санаа­­чилгыг ч гаргаж, төсөл боловсруулаад байгаа.

-Нийслэлийн тулгамдсан асууд­лын нэг нь тохижилт үйлчилгээ, ногоон байгууламж. Энэ тал дээр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугац­аанд тохижилтод чиглэсэн ажил багагүй хийсэн. Манайхыг хотын төвийн дүүргүүдтэй харьцуулбал тохижилт, тэр тусмаа ногоон байгууламж­аараа илүү гэж бардам хэлнэ. Үүнийг бий болгоход дүүргийн иргэн бүрийн оролцоо чухал байсан. Мөн дүүрг­­ийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж болно. Аль ч хэсэгт нь хар зам­­­аар давхисаар хүрнэ. Мөн гудамж, талбайн өнгө үзэмжээ сайжруулсан.

-Гэхдээ хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс болох нь ажиглагдсан. Хотоос зайдуу болохоор залуус тэр бүр төв рүү орохгүй шүү дээ?

-Тийм ээ. Төвийн дүүргүү­дэд эдгээрийг салбар бүрээр тусдаа хариу­цах эзэнтэй байдаг.

Алслагдсан дүүрэгт бол бүхий л асуудлыг Засаг дарга өөрөө зангидаж, оролцох шаардлага гардаг. Өнөөдөр залуу хүний үзэл, хандлага өөрчлөгдсөнийг ажигладаг юм.

Хэдийг­ээр өндөр хурдны интернэт, үүрэн телефоны бүх салбар байгаа ч тэдэнд зориулсан үйлчилгээ зайлш­гүй хэрэгтэй байна. Тиймээс спортын нэгдсэн цогцолбор, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулна.

Гэхдээ шийдвэр гаргах түвшний­хэн энэ асуудлыг хийх бус, иргэд, залуус өөрсдөө саналаа хэлэх ёстой юм. Тэгж байж хүн бүрийн сэтгэлд нийцсэн бүтээн байгуулалт болно шүү дээ.

О.Номин-Эрдэнэ

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 5

0 comments:

Post a Comment