Дуучин Шакираг мэдэхгүй хүн байхгүй гэхэд болно. Гэхдээ л түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэх бүрт фэнүүд нь баярладаг. Тиймээс энэ удаа түүний дэлгэрэнгүй блицийг толилуулж байна.
Бүтэн нэр: Шакира Исабел Мебарак Риполл
Хоч: Шак, Шаки, Шакиритта
Төрсөн өдөр: 1977 оны хоёрдугаар сарын 2
Өрнийн болон дорнын зурхайгаар: Хумхын орд могой жилтэй
Мэргэжил: Дуучин, дуу зохиогч, жүжигчин
Төрсөн газар: Барранкуилиа, Колумби
Амьдардаг газар: АНУ-ын Майами Бич, Багамын арлууд болон Испани
Үндэс угсаа: Ливан-итали-колумбийн холилдсон цустай
Эцэг: Вилльям Мебарак Чадид нь АНУ-ын Нью-Йорк хотод 1932 онд төрсөн. 18 настайгаасаа Барранкилиад үнэт эдлэлийн дэлгүүр эзэмшиж эхэлсэн. Одоо зохиолч.
Эх: Нидиа дель Кармен Риполл Торадо. Одоо гэрийн ажилтай.
Ах, эгч, дүү нар: дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүүхдийн дундах нь
Биеийн өндөр: 154 см
Биеийн жин: 48 кг
Гутлын хэмжээ: 35 размер
Нүдний өнгө: Бор
Үсний өнгө: Хар
Дуртай амьтан: Муур, морь
Найз залуу: Антонио Де Ла Руа
Давуу тал: Сахилга бат, өөрийгөө хөгжүүлэх чадвар
Сул тал: Цаг барьдаггүй, зохион байгуулалт муутай
Хайртай жүжигчин: Хью Грант
Дуртай өнгө: Хар, цагаан
Дуртай үнэртэй ус: "Water D'IsseinMyoke"
Дуртай цэцэг: Наранцэцэг, хонин нүд
Дуртай жимс: Давсалсан манго
Дуртай амттан: Шоколадан бөмбөлөг
Очих дуртай газар: Колумби, Испанийн далай, тэнгисийн эрэг
Хообий: Зураг зурах, ном унших
Ер бусын хообий: Бөгж цуглуулах. Түүний цуглуулганд 200 гаруй чамин бөгж бий.
Хоолны дэглэм: Хоёр сарын турш махан хоолноос гарсныг эс тооцвол хоолны дэглэм барьдаггүй.
Эр хүний сайн чанар: Шударга байх
Эр хүний муу чанар: Худалч байх
Өөрийнхөө юунд дуртай: Нүдэндээ
Өөрийнхөө юунд дургүй: Гартаа
Зорилго: Зэрвэс гялалзаад өнгөрөх од биш гэдгээ нотлох
Хайр бол...: Амьдралын хөдөлгүүр
Хийх дургүй зүйл: Нүүрээ будах, чемодан баглах
Өглөө сэрдэг цаг: 11:00
Шөнө унтдаг цаг: 03:00
Хаана, хэзээ онгод ордог: Нисэх онгоцонд, үүрээр
Спорт: усанд сэлэлт, дугуй
Анхны, анхны, анхны: Таван настайдаа анхны шүлгээ бичиж, найман настайдаа анхны дуугаа зохиож, 14 насандаа "Ид шид" нэртэй анхны цомгоо бичүүлсэн.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
No comments:
Post a Comment