Wednesday, March 13, 2013

Шакира: Хайр бол амьдралын хөдөлгүүр

Дуучин Шакираг мэдэхгүй хүн байхгүй гэхэд болно. Гэхдээ л түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэх бүрт фэнүүд нь баярладаг. Тиймээс энэ удаа түүний дэлгэрэнгүй блицийг толилуулж байна.


Бүтэн нэр: Шакира Исабел Мебарак Риполл

Хоч: Шак, Шаки, Шакиритта

Төрсөн өдөр: 1977 оны хоёрдугаар сарын 2

Өрнийн болон дорнын зурхайгаар:
Хумхын орд могой жилтэй

Мэргэжил: Дуучин, дуу зохиогч, жүжигчин

Төрсөн газар: Барранкуилиа, Колумби

Амьдардаг газар: АНУ-ын Майами Бич, Багамын арлууд болон Испани

Үндэс угсаа: Ливан-итали-колумбийн холилдсон цустай

Эцэг: Вилльям Мебарак Чадид нь АНУ-ын Нью-Йорк хотод 1932 онд төрсөн. 18 настайгаасаа Барранкилиад үнэт эдлэлийн дэлгүүр эзэмшиж эхэлсэн. Одоо зохиолч.

Эх: Нидиа дель Кармен Риполл Торадо. Одоо гэрийн ажилтай.

Ах, эгч, дүү нар: дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүүхдийн дундах нь

Биеийн өндөр:
154 см

Биеийн жин: 48 кг

Гутлын хэмжээ: 35 размер

Нүдний өнгө: Бор

Үсний өнгө: Хар

Дуртай амьтан: Муур, морь

Найз залуу: Антонио Де Ла Руа

Давуу тал: Сахилга бат, өөрийгөө хөгжүүлэх чадвар

Сул тал: Цаг барьдаггүй, зохион байгуулалт муутай

Хайртай жүжигчин: Хью Грант

Дуртай өнгө: Хар, цагаан

Дуртай үнэртэй ус: "Water D'IsseinMyoke"

Дуртай цэцэг: Наранцэцэг, хонин нүд

Дуртай жимс: Давсалсан манго

Дуртай амттан: Шоколадан бөмбөлөг

Очих дуртай газар: Колумби, Испанийн далай, тэнгисийн эрэг

Хообий: Зураг зурах, ном унших

Ер бусын хообий:
Бөгж цуглуулах. Түүний цуглуулганд 200 гаруй чамин бөгж бий.
 
Хоолны дэглэм: Хоёр сарын турш махан хоолноос гарсныг эс тооцвол хоолны дэглэм барьдаггүй.

Эр хүний сайн чанар: Шударга байх

Эр хүний муу чанар: Худалч байх

Өөрийнхөө юунд дуртай: Нүдэндээ

Өөрийнхөө юунд дургүй: Гартаа

Зорилго:
Зэрвэс гялалзаад өнгөрөх од биш гэдгээ нотлох

Хайр бол...: Амьдралын хөдөлгүүр

Хийх дургүй зүйл:
Нүүрээ будах, чемодан баглах

Өглөө сэрдэг цаг: 11:00

Шөнө унтдаг цаг: 03:00

Хаана, хэзээ онгод ордог: Нисэх онгоцонд, үүрээр

Спорт: усанд сэлэлт, дугуй

Анхны, анхны, анхны: Таван настайдаа анхны шүлгээ бичиж, найман настайдаа анхны дуугаа зохиож, 14 насандаа "Ид шид" нэртэй анхны цомгоо бичүүлсэн.

Б.САНСАР

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


0 comments:

Post a Comment