Thursday, March 14, 2013

Аварга хөлтэй Жим Керри

Аварга хөлтэй Жим Керри

Кино ертөнцөд алиа хошин дүрээрээ алдаршсан Холливудын нэрт жүжигчин Жим Керри өчигдөр Дэвид Леттерманий шоунд уригджээ. Нью-Йоркийн алдартай шоунд уригдаж ирэх үеэрээ Жим гутлаа мартчихсан, "аварга том хөл"-тэй ирж фэнүүдээ гайхашруулсан байна. Түүнийг Леттерманий "Late" шоунд оролцохоор хүрэлцэн ирж, машинаасаа буухад фэнүүд нь түүнийг бүчин, угтан авчээ.

Тэрээр аварга том хөлний дүрс, хэлбэр бүхий гутал өмсч, гадаад төрх стиль имижээрээ олны нүдийг хужирлахын сацуу "гутлаа мартчихсан" хэмээн инээд алдсан гэнэ.

Өдгөө 51 настай Жим хамгийн сүүлд "The Incredible Burt Wonderstone"-д тоглосон бөгөөд шинэ киноныхоо нээлтийн өмнөх өдөр ийнхүү Леттерманы шоунд зочилжээ. Найруулагч Дон Скардиногийн "The Incredible Burt Wonderstone" бүтээлд Жим Керригээс гадна Стив Бушеми, Алан Аркин нар гол дүрд нь тогложээ.  

Э.АНХТУЯА



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment