Брэнди Норвудын "Африк" стиль
Америкийн "R&B" гүнж Брэнди Норвуд илүү өвөрмөц содон стильтэй хувцаснаас хойш суух дургүй нэгэн аж. Өдгөө 33 настай "The Boy Is Mine"-ийн од тэрээр саяхан нэрт дуучин Эрика Баду маягийн Африк стилээр хувцаслаж толгойдоо алчуур зүүн, шаргал өнгийн цамц Африк аксисуараар гангарсан байна. Тэрээр саяхан нэгэн шинэ кино уран бүтээлийнхээ ажлаар Куба улсад ажиллаж байгаад иржээ."Have You Ever?" дуугаараа мөн олны танил болсон дуучин Брэнди "Eleven" нэртэй шинэ цомгоо өнгөрөгч оноос эхлэн худалдаанд гаргасан юм. Попын хатан хаан Хьюстоны хэд хэдэн дууг дуулснаа мөн тэрбээр шинэ цомогтоо оруулсан аж. Брэнди өмнө нь "Bet Awards" наадамд Хьюстоны "I"m Your Baby Tonight", "I Wanna Dance With Somebody" дууг дуулж байжээ.
Э.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment