Friday, March 15, 2013

Эштон, Мила нар Лондонд болзов

Эштон, Мила нар Лондонд болзов


Экс-эхнэр Деми Мураас салснаас хойш төд удалгүй Мила Кунистай хайрын романс дэлгэсэн Холливудын жүжигчин Эштон Качер өчигдөр найз бүсгүйн хамт Техасаас Лондонд иржээ. Лондон хотын нисэх буудалд буусан даруйдаа хосууд тансаг зэрэглэлийн ресторанд тухалж, романтик оройн зоог барьсан гэнэ.

Тэдний хайр дурлалын харилцаа нэг жил гаруй үргэлжилж байгаа ч ойр дотныхон нь саяхнаас л хүлээн зөвшөөрөх болжээ. Учир нь Эштон, Деми нар 16 сарын өмнө салсан ч өнгөрсөн долоо хоногт салах баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Э.АНХТУЯА



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment