Monday, March 18, 2013

Эрүүл амьдралын дэглэм насыг уртасгана

Эрүүл амьдралын дэглэм насыг уртасгана

Архи, тамхийг цээрлэн биеийн хөдөлгөөний идэвхтэй амьдрал эрхэмлэгчид 14 насаар амьдралаа уртасгана. Тэд хүнсэндээ жимс, ногоо илүү хэрэглэж байх ёстой  гэж Британийн эрдэмтэд өөрсдийн судалгаанд үндэслэн хэлж байна. Тэд 45-79 насны 20 мянган эрүүл хүмүүсийн дунд өөрсдийн судалгааг хийн ийм дүгнэлтэд хүрчээ.

Хүмүүс сайн дураараа асуулгын хүснэгтийг бөглөн өөрсдийн амьдралын хэв маягийг гарган өгчээ. Мөн эрдэмтэд тэдний усанд байгаа С амин дэмийн төвшинг гаргасан байна. Хүмүүсээс сонжоог авсны дараа Кембрижийн их сургуулийн мэргэжилтнүүд тэдэнд 0-4 баллын үнэлгээ тавьсан байна. Нэг баллын үнэлгээг тамхи татдаггүй, өдөрт хагас цаг биеийн тамираар хичээллэдэг, өдөртөө таван порциос доошгүй ногоо хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс тус тус авчээ. Мөн үнэлгээнд өдөртөө ганц хоёр хундага дарс хэрэглэдэг байсан хүмүүсийг бас хамруулжээ.

Ажиглалтыг 11 жилийн турш явуулсан байна. Дараа нь авсан мэдээллийг Кей-Ти-Хоугийн удирдсан эрдэмтэд ангилан дүгнэжээ.  0 баллын үнэлгээтэй хүмүүсийн эрсдэл нь дөрвөн баллын үнэлгээтэй эрүүл амьдралын хэмтэй хүмүүсийнхээс дөрөв дахин их байлаа. Хамгийн их балл авсан үнэлгээтэй хүмүүсийн үхлийн эрсдэл эрүүл бус амьдралтай гэхдээ 14 насаар залуу хүмүүсийнхтэй адил байлаа. Судлаачдийн үнэлгээгээр амьдралын хэмээ ялимгүй өөрчлөх нь хүний эрүүл амьдралын төвшинд мэдэгдэхүйц нөлөөтэй ажээ. 

Ш.МЯГМАР


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment