Ж.Батзандан "Эрдэнэс ТТ"-д дугуй шахсан уу?

"Эрдэнэс тавантолгой" компанийн захирал Ж.Батсуурь өнгөрсөн өвөл байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ өмнөх удирдлагуудын үед "Эрдэнэс тавантолгой" компанид ашиглах боломжгүй дугуй, авто машин нийлүүлэгдсэн. Нийт хэмжээ нь 7 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Дугуйны хувьд хэмжээ нь таарахгүй байгаа" гэж хэлж байсан билээ. Харин хэвлэлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дугуйг "Эрдэнэс тавантолгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа шахсан байж болзошгүй хэмээн хардсан нь ийнхүү олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн юм.
Г.ДАРЬ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:
Post a Comment