Saturday, March 16, 2013

Galaxy S4 албан ёсоор танилцууллаа

Нью-Йорк хотод хүн бүрийн тэсэн ядан хүлээж байсан Galaxy S4-ийн загварыг Samsung компани албан ёсоор танилцуулсан байна. Хэдийгээр гадаад өнгө үзэмжинд төдийлөн өөрчлөлт ороогүй ч функцийн хувьд өөрчлөлтүүдийг хийжээ. HTC One, Sony Xperia Z болон iPhone 5 зэрэг утаснууд хүчтэй өрсөлдөгчтэй болсон байх магадлалтай юм. Дизайнеруудын хэлж байгаагаар нэг ухаалаг утсанд хүний хэрэгцээнд нийцсэн бүхий л программуудыг суулгахыг зорьсон гэнэ. Өнгөний хувьд одоогийн байдлаар зөвхөн хар, цагааныг үйлдвэрлэх боловч цаашдаа өнгөний өргөн сонголттой болгох зорилготой байгаа аж.


Дэлгэцийн хувьд 5-дюйм бөгөөд 1920 х 1080 пикселтэй юм байна.Мөн Corning Gorilla Glass 3 хэмээх хамгаалалтын шилтэй бөгөөд энэ нь дэлгэцийг илүү бат бөх байхад туслах юм байна. LPDDR3 дээрээ 2Гб багтаамжтай бөгөөд байнгын 64Гб багтаамжтай аж. Үүнээс гадна 64Гб-ын microSD-ийг ашиглан багтаамжаа илүү нэмэгдүүлэх боломжтой. Ерөнхий камер нь 13 Мп бөгөөд урд талын камер нь 2Мп юм. Galaxy S4 нь 3G болон 4G, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.0, NFC-тэй юм байна. Мөн Galaxy S4-ийн ялгарах нэг онцлог нь дуу авианы мэдрэмжээр орчуулга хийх S Translator гэнэ. Корпусны хэмжээ нь 136,6 x 69,8 x 7,9 мм, жин нь 130гр, зайны хэмжээ нь 2600 мАч юм. Galaxy S4 нь Android 4.2.2 Jelly Bean үйлдлийн системээр ажилладаг байна. 4 сарын сүүлээр худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар үнийн санал нь тодорхойгүй байгаа аж. Galaxy S4-ийн онцлог талууд: Dual Camera: та хоёр камераа зэрэг ашиглан бичлэг хийж, зураг авч болох юм байна. Samsung Smart Pause: нүднийхээ тусламжтайгаар дэлгэцийг удирдах. Samsung Smart Scroll: гар оролцохгүйгээр хуудсыг дээш, доош эргүүлэх. S Health: зарим нэг функцийн тусламжтайгаар таны биеийн байдлыг тодорхойлох гэх мэт нэлээд хэд хэдэн давуу талтай юм байна. Мөн жолооч нарын хувьд S Voice Drive хэмээх гайхалтай үйлдэлтэй бөгөөд энэ нь текстийг авиа хэлбэрт шилжүүлэх, жолоочийн ярианы тусламжтайгаар замыг тодорхойлж өгөх аж.




Видео.

Мэдээ нэмсэн: hero

No comments:

Post a Comment