Tuesday, March 12, 2013

“Google” ухаалаг пүүз бүтээв

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 4:42 pm

Ugluunii_sonin

google_puuz"Google" компани ярьдаг пүүзээ олонд танилцууллаа. "Adidas" фирмтэй хамтран бүтээсэн энэхүү "ухаалаг" пүүз нь хүнийг спортоор илүү их хичээллүүлж, буйдан дээр залхуурч хэвтэхийг багасгах зорилготой юм байна.

Жишээлбэл энэ пүүз эзнээ удаан хэвтээд байвал залхуу, идэвх­­гүйгээр нь дуудаж, идэвхтэй бай­вал магтдаг аж. Түүнчлэн пүүзийг алхаа, биеийн зүг чиг, хөдөлгөөн, хурд хэмжигч зэргээр тоногложээ. Ингэснээр энэхүү гутал эзэндээ дасгалжуулагч болж, янз бүрийн команд өгөх гэнэ.

Дээрх спорт гутлыг гар утас, "Google glass" нүдний шилтэй "Bluetooth"-ээр холбож болно. Гэх­дээ тус компани энэхүү гутлаа олон хувь үйлдвэрлэх бодолгүй байгаа аж.

0 comments:

Post a Comment