Манай холбоо барих хаягаар Лондон хотод сурдаг Билгүүн хэмээх нэгэн залуугаас өөрийнхөө хобигоор хийдэг эдгээр видео бичлэгүүдийг Саак.мн сайтын хэрэглэгч нарт хүргэж өгөөч хэмээх хүсэлт ирсэн юм. Тэрээр анх жилийн өмнө 2D animation-г ихээр сонирхож, "Hollywoos Stars in Real life" гэдэг видео бүтээж байжээ. Билгүүн саяхан Youtube.com дээр boom болоод "Harlem Shake" стилийн чөлөөт бүжгийг 3D animation хэлбэрээр бүтээж youtube дээр тавьсан байна. Жилийн өмнө 2D бүтээл хийж байсан залуу, өнөөдөр 3D animation бүтээж байгаа нь гайхалтай. Ингээд түүний шинэ болон хуучин бүтээлүүдийг үзэцгээе.

Манай сайт энэ залуугийн бүтээлүүдийг олзуурхан оруулж байгаа учир нь, өнөөдөр манай улсад яг ийм л 3D орчинд ажиллах чадалтай залуус дутагдаж байна шүү дээ. Наад зах нь чадалтай залуус хамтраад Монгол соёл уламжлалаа сурталчилсан, хүүхдүүдийн хүмүүжилд хэрэгтэй цуврал "Хүүхэлдэйн кино" бүтээж яагаад болохгүй гэж...
Мэдээ нэмсэн: xerox
0 comments:
Post a Comment