Saturday, March 16, 2013

“Twilight” хайртууд бейсбол тоглов

"Twilight" хайртууд бейсбол тоглов

Цус сорогчдын тухай өгүүлдэг шилдэг уран зөгнөлт "Twilight" киноны "хайрт"-ууд болох Белла /Кристен Стюарт/, Жэкоб /Тэйлор Лотнер/ нар өчигдөр хамтдаа бейсбол тогложээ. "Twilight" кинонд гурвалжин хайрын романсын эзэд болох Белла, Жэкоб нар амьдрал дээр сайн найзууд бөгөөд тэд АНУ-ын Лос-Анжелес хотын "Studio City" орших бейсболын талбайг зорьж яваа нь папараццид өртсөн аж.

Кристен Стюарт өнгөрсөн зун "Цасангоо ба анчин" кинонд тоглож байх үеэрээ найруулагч Руберт Сандестай учир ургуулснаас найз залуу Роберт Паттинсонгоос салсан бөгөөд Кристен ихээхэн хүчин чармайлт гаргасны эцэст хосууд дахин нийлсэн. Гэвч нэгэнт сэв суусан сэтгэл бүтэлгүйтэж, хосууд өнгөрсөн нэгдүгээр сараас харилцаагаа бүр мөсөн таслаад байгаа юм. Харин Роберт Паттинсоны хувьд одоогоор "The Rover with Guy Pearce" гэх шинэ киноны зураг авалтын ажлаар Австралид байгаа аж.

Б.АНХТУЯА


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment