Friday, March 29, 2013

А.Гэрэлцэцэг “Uр Town”-ын нүүрийг чимжээ

А.Гэрэлцэцэг "Uр Town"-ын нүүрийг чимжээ

"Uр Town" сэтгүүлийн ирэх сарын дугаарын нүүр хуудсыг хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг чимжээ. Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр шижиртэн туяарах мэт алтлаг гоёлоор энэ удаагийн дугаарын өнгийг илтгэжээ. Та сэтгүүлийн шинэхэн дугаараас жүжигчин А.Гэрэлцэцэгтэй хийсэн "Эмэгтэй хүн муухай байх эрхгүй, муухай байх зохидоггүй" ярилцлагыг уншихаас гадна дэлхийн загварын тайзыг "дээлтэй" монголчууд хэрхэн эзэгнэж байгаа тухай уншиж болох нь ээ. Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри Токиогийн загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн бол дизайнер Катя Зол Нью-Йоркийн загварын долоо хоногийн тайзнаа монгол дизайнерын ур чадварыг гайхуулсан бүтээлүүдээ танилцуулаад ирсэн билээ.

Мөн тэд нийтэд төдий л мэдэгдээгүй бас нэгэн нууцлаг эрдэнийг Германаас олсноо "F PEOPLE" буландаа онцложээ. Тэр бол Лондонгийн загварын долоо хоногийн тайзнаа гарсан анхны монгол дизайнер, "Tsoogo" брэндийг үндэслэгч Ө.Өлзийцогт гэнэ. Түүнчлэн "Book", "Амьдралын дасгалжуулагч зөвлөж байна" "Trend and you" буланд тухлан саатаж өөрт хэрэгтэй сонирхолтой мэдээллүүдийг алтлаг дугаараас уншаарай.

Г.ДАША


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment