Tuesday, June 4, 2013

Брэд Питт бүсгүйчүүдийг “уралдуулав”

Брэд Питт бүсгүйчүүдийг "уралдуулав"

Жүжигчин Брэд Питт продюсероор ажиллаж, өөрөө гол дүрд нь тоглосон "World War Z" киноны нээлт өчигдөр Лондонд болсон юм. Улаан хивсний ёслолоор эхэлсэн уг арга хэмжээнд түүний үзэсгэлэнт гэргий Анжелина Жолигоос эхлээд Жулиа Лейви, Даниалла Картез, Наташа Бедингцилд, Кимберли Уайатт нарын Холливудын дур булаам бүсүгүйчүүд хүрэлцэн ирж, чамин даашинзаараа "уралджээ".

Брэд Питтийн шинэ киноны нээлтийн дараа "World War Z"-ийн үдэш хэн нь хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам харагдсан бэ" гэсэн санал асуулга хүртэл өрнөж, онлайн ертөнцөд олны анхаарлыг татаж эхэлжээ. Хүсвэл та ч гэсэн www.zimbio.com сайтад зочилж, бүсгүйчүүдийн төлөө саналаа өгч болох гэнэ.

Э.АНХТУЯА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment