Wednesday, July 31, 2013

Усны гүнжийн 40 насны үзэсгэлэн гоо

Усны гүнжийн 40 насны үзэсгэлэн гоо

Монголд анх удаа акуа фитнессийг  эхлүүлж байсан "Хар ирвэс" клубын фитнессийн багш Б.Уянгыг танихгүй хүн бараг байхгүй биз ээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа ч гимнастик, бүжиг, усан спортоо орхиогүй . Тэрбээр 2000 оноос хойш фитнессийн багшаар ажиллаж байгаа юм. Тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө "Акуа фитнесс"-ийг нээж байв. Оюутан байхдаа "Хар ирвэс" клубт багшилж байгаад Японд гэрээгээр ажиллахаар болсон гэдэг. Тэнд очиход заалны фитнесс, хэрэгсэл дээр ажиллах, бүжгийн багш, усан фитнессийн багш гэсэн сонголт байсан. Харьцангуй үр дүнтэй, олон давуу талтай, шилдэг төрөл нь усан фитнесс байсан болохоор энэ төрлийг сонгож ажилласан байна. Хэдийгээр өдгөө 40 настай ч 20-той бүсгүйн гоо үзэсгэлэнг илтгэх түүний шинэхэн имидж.




0 comments:

Post a Comment