
Баянгол дүүргийн 16-р хорооны Орхоны V гудамжны 5-11 тоотод хашаа байшин ямар ч зөвшөөрөлгүй байж караоке буудал ажиллуулах нэрээр охидын биеийг үнэлүүлж байсан Ундрах гэгч этгээдийг саатуулсан байна. Түүнийг бусдыг биеэ үнэлэхэд орон байраар хангасан, бусдын биеийг үнэлүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Харин караоке, буудлын зөөгч нэрийн доор биеэ үнэлэж байсан 20-30 насны 12 эмэгтэйгээс анхны мэдүүлэг тайлбар авч байгаа бөгөөд тэд өөрсдийн хүсэл сонирхолоор ийм ажил хийж байсан гэжээ.

0 comments:
Post a Comment