
Монголын рок попын ертөнцөд хоолойны цар хүрээ, дуулах ур чадвараараа яахын аргагүй эмэгтэй дуучдаас онцгойрч чаддаг Поп дива Ж.Алтанцэцэг кинонд тоглоод тун завгүй яваа сурагтай. Дуучин бүсгүй эртнээс л кинонд тоглох хүсэлтэй байсан бөгөөд чадварлаг жүжигчин гэдгээ ард түмэнд харуулахыг ихэд хүсдэг байж. Тэрбээр уран бүтээлч хийгээд тэр дундаа дуучин хүний амьдралын талаар өгүүлэх нэгэн киноны гол дүрд тоглож байгаа аж. Дашрамд сонирхуулахад, дуучин бүсгүй энэ их ажлын хажуугаар өөрийн сонгодог бүтээлийн бие даасан цомгоо гаргах гэж байгаа гэнэ. Түүний шинэ цомог ирэх сард гэхэд фэн сонсогчдын гарт хүрэх юм байна.





0 comments:
Post a Comment