
Савангийн дууриудаар амьсгалж, рок поп-д автсан манай багачуудын дунд гял цал стиль, энхрий ялдам хоолой, эмзэг турьхан дүр төрхөөрөө цахиур хагалж байсан "Sound of kiss" хамтлагийнхан сураг тасраад багагүй хугацаа өнгөрчээ. Харин хэзээнээс л хэвлэлийн баатар байсан царайлаг гишүүн Золоо карьер хөөж, зарим мэдээллийн хэрэгслээр бизнест хөл тавьсан тухай чих дэлсээд авсан билээ. Харамсалтай нь хэд хэдэн ч кинонд тоглож, миссийн тэмцээнд хүртэл амжилттай оролцож үзсэн сайхан бүсгүй маань царайлаг жүжигчин нөхрөөсөө салаад багагүй хугацааг үдэж буй .Мэдээж хосууд хоёр тийшээ болж, бяцхан охиноо хэн өсгөх тал дээр баахан маргалдаж байгаа ч жүжигчин бүсгүй Т.Цэгц-Үжинээ аав дээр нь өсгүүлдэг ажээ. Төрсөн охиноо аавд нь өгж байхыг бодоход нэгэнт шийдсэн бололтой. Тамираа хаа ч явсан охинтойгоо хамт яваа харагдана.Учир нь тэрээр дандаа энэ тэнд дуулиан шуугиан тарьж явах юм.. Тэрээр уусан архиндаа хөлчүүрхэн нэгэн бүсгүйг найзуудын хамт бүлэглэн зодсон байна. Зодуулсан бүсгүй нэлээдгүй бэртсэн бөгөөд одоогоор Золоо тэргүүтэй зодоонч бүсгүйчүүд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлэлж байсан. Тэгвэл энэ удаа Золоо зодсон бүсгүйдээ 30 сая төгрөг амласан ч тохиролцоонд хүрсээгүй. Харин энэ удаа тэрээр зодоонч дүрдээ оржээ.

0 comments:
Post a Comment