Saturday, July 27, 2013

Сэлэнгийн томчууд Г.Эрхэмбаярын наадамд уригджээ

Сэлэнгийн томчууд Г.Эрхэмбаярын наадамд уригджээ

Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж наадам хийнэ гэсэн мэдээлэл барилдаан дууссан уу үгүй юу гарсан. Тэгвэл энэ наадам Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод ирэх сарын 2-нд "Сэлэнгэ түмний бахархлын баяр наадам" нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Наадамд Сэлэнгэ аймгаас төрж гарсан улстөр, бизнес, урлаг соёлынхны алдартнууд  очихоор бэлдэж байгаа сурагтай.

 

Тухайлбал УИХ-ын дэд дарга З.Энхболд, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар очих гэнэ. Наадмаар хүчит бөхийн барилдаан болж, их нас, соёолон, дааганы уралдаан зохион байгуулах юм байна. Мөн халх сурын харваачид цэц мэргэнээ сорих аж. Үүнээс гадна наадмын хүндэт зочид болон нутгийнхан нь аваргадаа гэнэтийн бэлэг бэлдсэн гэсэн.

 

0 comments:

Post a Comment