Thursday, August 15, 2013

Ганц бие 3-н бүсгүйн гайхамшигт ертөнцөөр аялаарай

Ганц бие 3-н бүсгүйн гайхамшигт ертөнцөөр аялаарай

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн "Single ladies" романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр болох гэж байна.  Киноны гол дүрүүдэд "Шинэ үе" продакшины жүжигчин Г.Ундармаа, "Х ТҮЦ" продакшины жүжигчин А.Туяа, "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ. Эдгээрээс гадна жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа, Л.Нурбулан нарын чадварлаг уран бүтээлчид оролцжээ.


Киноны зохиолч, найруулагчаар кино зохиолч нь А.Миеэгомбо, ерөнхий оператор, эвлүүлэгчээр Ц.Золжаргал, дууны оператор найруулагчаар Г.Хишигбүрэн, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа нар ажиллажээ.

Үзэгчид та бүхэн "Single ladies"-тэй  "Тэнгис", "Өргөө", "Соёмбо" кино театруудын дэлгэцээр уулзах боломжтой.


0 comments:

Post a Comment