
Охидын шүтээн болсон дуучин Б.Амархүүтэй үерхэж, фэнүүдийнх нь атаархлыг төрүүлж явсан мисс, загвар өмсөгч О.Ариунзул дотно харилцаандаа цэг тавиад удаагүй байгаа. Түүнийг титэм зүүгээд зангаа хувиргасан гэх нэгэн байхад, зарим хүмүүс "Хартай найз залуу нь зодсоор байгаад хашраачихсан" хэмээн ярьж эхэлсэн. Үнэндээ томоохон арга хэмжээнд ихэд дотно хөтлөлцөн ирж, дуучин залуугийн тоглолтын тайзан дээр хамтдаа гарч байсан О.Ариунзул сүүлийн үед нэлээд тавгүй байгаа нь үнэн гэлцдэг.
Харц доогуур, уйтгартайхан харагдах болсон модель бүсгүй олны өмнө гарахаа больж, найз залуугаа өөр бүсгүйтэй хамт байхыг харсан Ариунзул өөрийгөө тайвшируулан найз нөхөдтэйгөө уулзан, дэлгүүр хоршоо хэссэн шиг цагийг өнгөрөөж байгаа гэнэ.
0 comments:
Post a Comment