Tuesday, August 6, 2013

Жүжигчин Бархүү эхнэрээ үзэгчдийн нүдэн дээр дахин аймшигтайгаар зодох нь

Жүжигчин Бархүү эхнэрээ үзэгчдийн нүдэн дээр дахин аймшигтайгаар зодох нь

10 насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын амьдрал олны анхаарлыг ихэд татдаг "сэдвүүд"-ийн нэг. Тэгвэл жүжигчин Т.Бархүү тун ч хартай нэгэн бөгөөд өдөр болгон эхнэрээ зоддог нь олон хүний өрийг өвтгөөд байгаа аж. Гэхдээ мэдээж тэдний энэ "зодоон" орон гэртээ биш олны нүдэнд, тайзан дээр болж байгаа юм. Учир нь Х-Түц продакшны тайзны тав дахь уран бүтээл "Сэрүүн хасын нууц" жүжигт хосууд мөн л эхнэр нөхрийн дүрд тоглож байгаа юм. Жүжигчин Т.Бархүүгийн хувьд уг уран бүтээлд өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ эрс өөрчлөгдсөн бөгөөд хатуу, хахир зантай, хартай нөхрийн дүрд тоглож байгаа ажээ. Тэрбээр жүжгийн зохиол ёсоор эхнэрээ хайр найргүй зодох нь үзэгчдийг тун ч эмзэглүүлж, зарим нь бүр тэсгэлгүй "Эхнэрээ аллаа шдээ" хэмээн орлих нь тэдний хэр сайн жүжиглэж байгааг илтгэнэ. Ямартаа ч хосууд маань гэрлэлт нь там болсон эхнэр нөхрийн дүрийг бүтээж, үзэгчдийг эмзэглүүлж байгаа ч Т.Бархүүгийн далайлт ширүүн, буулт зөөлөн байгаа биз ээ. Түүнчлэн гэр бүлийн хоёрын маань бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэл ихэхэн хүрсэн билээ. Сураг сонсохнээ "Сэрүүн хасын нууц" жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдохоор болсон гэсэн шүү.


0 comments:

Post a Comment