Wednesday, August 7, 2013

Топ модель: Д.Пүрэвсүрэнгийн нөхөр түүнд ханийн жаргал эдлүүлж явна

Топ модель: Д.Пүрэвсүрэнгийн нөхөр түүнд ханийн жаргал эдлүүлж явна

СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаад байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд 2 дахь охиноо өлгийдөн авсан бөгөөд, бяцхан охин ьн саяхан 1 ой хүрсэн билээ. Дэлгэцийн долоон уран бүтээлд дүрээ мөнхөлж, 30 гаруй клип, долоон жүжигт тоглосон тэрбээр өдгөө аз жаргалтай амьдарч байгаа. Хамгийн сүүлд тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт "Лардьма" УСК-нд тун чадварлаг тоглож чадсаныг үзэгчид дүгнээд байгаа юм. Энэ кинонд ч өөрийнх нь өнгөрсөн амьдрал тодорхой хэмжээгээр туссан байсныг Пүүжээ үгүйсгээгүй. Гэсэн ч тэрбээр одоо сайхан амьдарч байгаа учраас өнгөрсөн явдлыг сөхөхийг хүсэхгүй байгаагаа саяхны өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 1 настай бага охиноо эгчдээ харуулаад хамгийн сүүлд "Лардьма"-д тоглосон амьдралд нугарашгүй, дайчин, асуудлыг даван туулаад гарах чадвартай, авьяаслаг, гоо сайхан жүжигчин бүсгүй одоо  л жинхэнэ халуун дулаан гэр бүлийн уур амьсгалийг мэдэрч байна хэмээн дотны найзууддаа ярьж яваа гэнэ. Аргачгүй биз түүний нөхөр Ганбаяр топыг маань жинхэнэ эрхлүүлдэг гэнэ лээ.




0 comments:

Post a Comment