
Урлаг соёлын үйлчилгээгээр түмэн олноо цэнгүүлдэг уран бүтээлчид дундаас уул уурхайн салбарт мөрөө гаргаж яваа нөхдүүдийн тоо нэмэгдэх янзтай. "Чингис хаан" хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан энэ талбарт эртнээс хүч үзэж, өдгөө зургаа, долоон алтны уурхайд эзэн суугаад байгаа бол "Номин талст" хамтлагийн Хаянаа геологи уул уурхай, үнэт эдлэлийн салбарт хүч үзэхээр шийдсэн. Геологийн төв лабораториор байнга эргэлдэх болсон тэрээр ховор хийцийн хөөрөг, төрөл бүрийн үнэт чулуу шинжлүүлэхээр өгдөг үндсэн ажилтай болсон гэх.
Тэгвэл хошин урлагийн "Х түц" проданкшны жүжигчин Т.Бархүү Өвөрхангай аймгийн Уянга суманд алтны уурхай болжээ. Жүжигчний ажил зав чөлөө муутай ч, Т.Бархүүгийн тухайд ажлынхаа завсар зайгаар үе үе уурхайгаа эргэчихээд байдаг аж. Ямартаа л уурхай дээрээ оччихоод том оврын машин техникээ өөрөө жолоодоод явж байхав.
0 comments:
Post a Comment