
Монголын хошин урлагийн салбарт өөрсдийн байр сууриа хэдийнээ олсон "Шинэ үе" продакшны жүжигчин Т.Ундармааг хүмүүс часхийсэн дуутай, цовоо хүүхэн хэмээн магтдаг. Түүнчлэн хошин урлагийнхан дотроо хамгийн царайлаг нь гэгддэг жүжигчин бүсгүй маань халамжит ханиасаа хайрын захиа авчээ. Жүжигчин Дөлгөөн,Туяа нарын хамтаар ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлэх кинонд тоглосон түүнд нөхөр нь нээлтийн өдөр нь захиа өгчээ. Хамгийн хайртай хүнээсээ, хамгийн их баяртай өдрөө захиа авсан бүсгүй үнэхээр их баярлажээ. Тэрхүү захианд "Би чамдаа хайртай, чи минь үнэхээр үзэсгэлэнтэй чадварлаг " гэгчлэн хайртай гэргийгээ ёстой л магтаж өгсөн гэнэ лээ.
0 comments:
Post a Comment