
МУГЖ Т.Ариунаагийн нөхөр "Ноёд" группийн захирал Г.Буяндоржийг нийслэлийн Прокурорын газраас эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон гэх хэрэгт буруутган, орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.
Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, он гарсны дараагаас Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж басйан юм. Улмаар яллах яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан аж
0 comments:
Post a Comment