
Сүүлийн үед нийгэмд сэтгэл сэртхийлгэм олон гэмт хэргүүд гарсаар байна. Тухайлбал 5 настай хүүгээ төрсөн эцэг нь заазуурдаж, нөхрйинхөө нууц амрагийг 70 удаа хутгалсан гэгчлэн аймшигт хэргүүд гарсаар байна. Тэгвэл өчидөр бас нэгэн гэмт хэрэг Баянгол дүүрэгт гарчээ. Тодруулбал: Тус дүүргийн 17 хороонд оршин суугч Н найз бүсгүйтэйгээ муудалцсаны улмаас цонхоор түлхэн гэмтээжээ. Хосууд хоорондоо маргалдсан бөгөөд энэ үед бүгүйг тагтан дээр гарахад, найз залуу нь араас нь гарч хайртай бүсгйүгээ түлхэн унагаасан байна. Хохирогч бүсгүйн биеийн байдал одоогоор хүнд байгаа бөгөөд энэхүү хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалган ажиллаж байгаа гэнэ.
0 comments:
Post a Comment