
Кино драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх, авьяасаараа олонд танигдсан залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг. "Хувьсал" продакшнаар овоглож урлагийн тайзнаа хөл тавьж байсан нь саяхан ч олон кино жүжгийнхээ дүрээр залуусын сэтгэлийг эзэмдээд буй. Залуу нас жүжигчин хүний ур чадварыг харуулсан олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдийн хэдийнэ танил болсон. Нэгэн үе миссийн тэмцээнд амжилттай оролцож явсан энэ бүсгүй "Эрүүл мэнд, гоо сайхны цаг" сэтгүүл дээр бүр ч сонирхолтой ярилцлага өгчээ.Дугаарын зочноор уригдсан бүсгүй залуу нас, гоо үзэсгэлэнгийнхээ талаар бүхий л нууцаа дэлгэсэн байна. Тэрээр "Би брэнд хөөж туйлширдаггүй, биед эвтэйхэн, өөрт таалагдсан хувцасаа өмсөхыг хичээдэг. Мөн гадаад дүр төрх болон дотоод сэтгэлийн гоо сайхандаа багагүй цаг зав зарцуулдаг. Мөн Би хайртай хүнтэйгээ хаана, хэний ч өмнө сексдэж чадна хэмэн хэлжээ.

0 comments:
Post a Comment