Monday, August 5, 2013

Т.Аятунгаа нялх охиндоо архи уулгадаг байсан нь тогтоогдожээ

Т.Аятунгаа нялх охиндоо архи уулгадаг байсан нь тогтоогдожээ

Он гарсны дараахан охиноо алдсан хэмээн мэдэгдэж, Интерполоор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрэн сурвалжлагдаж байсан Т.Аятунгаатай холбоотой нэгэн мэдээлэл гарлаа.

Тодруулбал, Т.Аятунгаагийн ээж нь удган байсан бөгөөд  Филиппинд байх үедээ онгод шүтээнээ буулгадаг байжээ. Энэ үедээ өөрийн охин Ч.Тэргэлсард архи уулгаж, мах идүүлдэг байсан байна. Энэ байдал нь Т.Аятунгааг Филиппиний шүүхээр шүүгдэж, Интерполоор  эрэн сурвалжлагдах болсон шалтгаан болжээ.

Харин Монгол Улсын иргэн Ч.Тэргэлсарыг ээжийнх нь  зөвшөөрөлгүй өөр улсын иргэншилтэй болгосон асуудлыг  холбогдох албаныхан нягталж,  эх оронд нь авчрах талаар манай Консулын газраас арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

0 comments:

Post a Comment