
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрладаг "Сандэй Плаза" худалдааны төв түймэрт өртлөө. Долоон давхар уг барилгын долдугаар давхраас эхэлсэн гал дээшээ дээвэр нэвтлэн дөл хаялж байв. Дөчөөд минутын өмнөөс эл гал гаднаас харагдаж эхэлсэн бөгөөд тэр даруй гал унтраах ангийнхан дуудлагаар ирсэн байна. Харин гал хамгаалагчид сайн ажиллаж галыг унтраажээ. Харин галын үеэр тус төвийн 7 давхар бүхэлдээ шатсан хэмээн эх сурвалж мэдээллэжээ.
0 comments:
Post a Comment