
Сүүлийн үед манай бүсгүйчүүдийг жинхэнэ хуйлруулаад буй нэгэн групп бол Sweet Kitchen (Buteelch busguichuudiin group) юм. Энэ групп нь авъяаслаг маш олон бүсгүйчүүдийн нэгдэл юм. Гэртээ бяцхан ханхүү, гүнжээ харан суугаа ээжүүд болон, ажил хэрэгч завгүй бүсгүйчүүд, айлын шинэхэн эзэгтэй гээд энэ групэд маш олон төрлийн авъяаслаг бүсгүйчүүд бий.
Бүгд шинийг эрэлхийлж, бие биедээ зааж сурган тэд хоорондоо үнэхээр эвтэй сайн найзууд. Хамгийн сүүлд л гэхэд тус группын бүсгүйчүүд "тараган торт" хэмээх маш амттай тортны давалгаанд өртсөн. Энэ олон бүсгүйчүүдийг нэгтгэж чадсан авъяаслаг эмэгтэйг Тэмүлүн гэдэг. Тэрээр айлын сайн эзэгтэйгээс гадна, маш авъяаслаг мөн чадварлаг эмэгтэй юм.


0 comments:
Post a Comment