Wednesday, August 21, 2013

Дуучин Агиймааг, амраглаж байсан эр нь буудалын үүдэнд айхтар зодсон гэнэ үү?

Дуучин Агиймааг, амраглаж байсан эр нь буудалын үүдэнд айхтар зодсон гэнэ үү?

Эрүүгийн ертөнц дэхь хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэдэг. Тэгвэл энэ удаа бид дуучин Агиймаагийн тухай нэгэн мэдээлэлийг оруулах гэж байна.Түүний талаар niigem.mn сайтад 2011 онд ийм мэдээлэл орж байсан байх юм.

Рок попын шинэ үеийн дуучид дундаа царай зүс, нуруу туруугаараа арай дөнгүүр  гэгддэг нь дуучин Агиймаа. Гэхдээ түүний тухай тийм ч таатай мэдээлэл бас ховор.  Тэрээр өнгөрсөн өвөл нэгэн чинээлэг залуутай амрагийн харилцаатай байсан бөгөөд түүндээ зодуулан Бээжин явах дээрээ тулжээ. Шинэ жил дөхчихсөн дүн өвлийн хүйтнээр "Corporate" зочид буудлаас бие хамгаалагчид, туслахын хамт  гарсан залуу "Metropolis" бааранд очин "Янхан дуудна" гэж хэлэн нэг бүсгүй дуудсан нь Агиймаа байж. Найз бүсгүйнхээ хамтаар гарч ирсэн Агиймаагийн цүнхийг булааж аван утсыг нь шалгаж байснаа "Тэр энэ хараач, ийм мессеж байна" гэж туслахынхаа хамтаар шалгалт хийж байсан баян эр  "Янхан минь" гэж орилсон байна. Харин найзыгаа өмөөрсөн бүсгүй "Чи миний найзыг янхан гэлээ" гэж ширүүхэн хэлсэн нь гай болж нэвширтлээ зодуулж. Харин найзыгаа зодуулж байгааг хараад тэвчиж чадаагүй Агиймаа найзыгаа өмөөрсөн ч бас л зодуурын амт үзэн Чингис зочид буудлын үүдэнд цасан дээр чирүүлэн шүдээ хугалуулж, хар булган шубаа ноолуулсан хав шиг болтол зодуулжээ. Ааштай даргынхаа хэрээс хэтэрсэн авирт санаа зовсон туслах нь "Арай хэтэрлээ, шүд нь хугарсан байна" гэж сануулахад цаадах нь тоосон шинжгүй "Санаа зоволтгүй, маргааш Бээжин явна" гэж хэлчихээд хар өнгийн 0001 дугаартай "Range Rover" машиныхаа хаалгыг тас хийтэл хаагаад цас манаруулан давхиж, хөөрхий дуучин бүсгүй цусаа арчсаар гудамжинд хоцорсон байна. Охид бүсгүйчүүд маань хэд гурван халтар төгрөгний араас гүйж байж энэ мэт байдалд орохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс сэрэмжлүүлэг болгон энэхүү мэдээг бичлээ.

Эх сурвалж -niigem.mn


0 comments:

Post a Comment