Monday, August 12, 2013

Замын үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг осолдсон,ноцтой осол гарлаа

Замын үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг осолдсон,ноцтой осол гарлаа

Өнөө өглөө "Sky resort" цанын баазын урд төмөр замын гарам дээр ноцтой осол гарчээ. Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах дохио ажиллаж улаан гэрэл ассан байх үед хүнд даацын Камаз маркын автомашин улаан гэрлээр хориотой бүс рүү нэвтрэн улмаар галт тэрэгтэй мөргөлдсөнөөр жолооч цонхоороо шидэгдэн хүнд бэртжээ. Осол болсон хэргийн газарт яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж, машины жолооч болон галт тэрэгний жолоочийг эмнэлэг рүү авч явсан байна. Одоогоор ослын газар Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.  Урьдчилсан байдлаар Камаз маркийн автомашин галт тэрэгний гармаар гарахаар нэг гармыг нь онгойлгуулахаар зогсож байсан ч төмөр замын ажилчид онгойлгож өгөөгүйгээс галт тэрэг ирж мөргөсөн гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна. Мөн камазын жолооч хамгаалалтын бүс зүүгээгүйгээс цонхоороо шидэгдсэн гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна.Одоогоор зорчигчидыг автобусаар хотруу хүргэж байна.

0 comments:

Post a Comment