Thursday, August 29, 2013

Автобусны жолооч осол гаргаж, зорчигчид гэмтжээ

Автобусны жолооч осол гаргаж, зорчигчид гэмтжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн гүүрнээс холгүй замд "Яармаг-Багшийн дээд" чиглэлийн автобус замын хажуу руу унах дөхөж, осол гаргажээ. Осол өнөөдөр өглөө 08.20 цагийн үед гарсан байна. Автобус дүүрэн зорчигчтой явсан бөгөөд зорчигчид автобусны хаалгаар гарвал унах аюултай байсан тул зорчигчдыг цонхоор гаргажээ. Ослын улмаас автобусны хаалган талд сууж байсан зарим зорчигчдын хөл, гар дарагдаж бэртсэн байна. Ослын газарт одоо Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.


0 comments:

Post a Comment