
Дуучин Н.Төмөрхуягт зураач Д.Одгэрэлийн толгойлдог "Монголын авьяастны академи"-аас "Ард түмний гавьяат дуучин" хэмээх цол хэргэм хайрлаад буй. Энэ бүхэнтэй холбоотойгоор "Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчид болон түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж явсан нөхдүүд нь нэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичжээ.
Тус захидалд өгүүлэхдээ "Монголын сод авъяаст хөвгүүдийн нэг дуучин Намдагийн Төмөрхуягийн Монголын нийтийн дууны ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлэхийн зэрэгцээ, түүний ахин давтагдашгүй хоолойг бишрэн шүтдэг ард түмний сэтгэл зүрхийг хүндлэн түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хэргэм хайрлана уу" хэмээжээ. Түүнчлэн тус захидлын төгсгөлд 99 уран бүтээлч гарын үсгээ зурсан байна.
0 comments:
Post a Comment