
Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн уралдаан энэ сарын 28-нд Индонезид болно. 131 орны гоо бүсгүй өрсөлдөх уралдаанд Монгол Улсыг төлөөлж 22 настай С.Пагмадулам оролцож байгааг тус арга хэмжээний албан ёсны цахим хуудаст бичжээ. Тэрбээр Сүхбаатар аймагт төрсөн, эмчийн мэргэжлээр суралцдаг.
С.Пагмадулам 2011 онд болсон "Miss tourism international"-д Монголыг төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтснаас гадна, "Авьяаслаг мисс" болж байжээ. Учир нь тэр уртын дуу дуулдаг бөгөөд "Дэлхийн мисс"-ийн тайзнаа энэ авьяасаа үзүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Хэрэв тэрбээр уг тэмцээний "Авьяаслаг мисс" болбол шилдэг 15 гоо бүсгүйн тоонд албан ёсоор багтах боломжтой юм.
Сонирхуулахад, өнгөрсөн жил Өвөрмонголын Ордост болсон 62 дахь удаагийн уралдаанд БНХАУ-ын гоо бүсгүй Юй Вэнься шалгарч, тэргүүн титэм хүртсэн билээ.


0 comments:
Post a Comment