Monday, September 23, 2013

МУГЖ У.Мөнх-Эрдэнэ илт давуу ялж, ДАШТ-нд орох эрхээ авлаа

МУГЖ У.Мөнх-Эрдэнэ илт давуу ялж, ДАШТ-нд орох эрхээ авлаа

Насанд хүрэгчдийн 2013 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн төлөө Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын спаринг буюу сорил  тоглолт дөнгөж сая  боллоо.  

Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх дүрмээр Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин Дэлхийн аваргад оролцох эрхтэй байдаг ч Монголын боксын холбооноос Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг /2013 оны УАШТ-д түрүүлсэн/ нарын дунд сорил явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д оролцуулахаар шийдвэрлээд байсан юм.

 Өнөөдрийн тоглолтод МУГТ , олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ илт давуу ялалт байгуулан  2013 оны ДАШТ-ний 64 кг-ийн жинд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа.

0 comments:

Post a Comment