
Нэгэн үе УДЭТ-аар овоглож нэлээдгүй олон бүтээлийн гол дүрд тоглосон СТА Д.Ганцэцэг бол бурханд захидал илгээсэн бүсгүй. "Гэгээн муза" 2013 наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр түүнийг шагнах болсон хамгийн том шалтгаан бол түүний тоглосон "Бурханд илгээх захидал" хэмээх нэг хүний жүжиг юм. Уг жүжиг нь амьдрал бол сорилт гэдгийг хүн бүхэн ойлгож ухаараасай гэдэг санааг илэрхийлсэн юм. Ганаагийн хувьд өөрөө ч амьдрал дээрээ маш олон шалгуурыг давсан. Тэрээр хайртай аав, халамжит ханиа харамсалтайгаар алдсан юм. Ганаагийн хувьд маш чадварлаг жүжигчин бөгөөд, хамгийн сүүлд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд Саарлаа хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн билээ.
0 comments:
Post a Comment