
"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ар халхдаа төдийгүй хөрш оронд ч зартай дуучин гэдгээр нь хүндэтгэдэг хүмүүс олон. Гэхдээ л хорвоогийн эрээн барааныг туулж анхныхаа эхнэрээс салсан, аавын хаалга татсан гээд чамгүй "юм" үзсэн толгой хамгийн сүүлд авсан залуухан, хөөрхөн эхнэртэйгээ таарч тохирон амьдрал нь тогтож байгаад баярлах хүн олон бий. Түүнийг анх эхнэртэйгээ хамт амьдарч эхлэхэд нь 16-хан настай жаахан охины толгойг эргүүлсэн гэх мэдээлэл хуурай өвсөнд тавьсан гал мэт дүрэлзэж байсан боловч тэгсхийгээд намжсан нь хэн хэн нь ухаантай байсных биз ээ. Харанга Лхагваагийн хар шилтэй залуухан гэргийн зураг цахим ертөнцөд олны нүд хужирлан "аялж" яваа нь энэ.
0 comments:
Post a Comment