
Анх UBS телевизийн "Universe Best Songs-2009" тэмцээнд оролцож, олны танил болж, улмаар тус наадмын Гран При шагнал хүртсэн Ч.Цэлмүүн нэг хэсэг уран бүтээлийн хувьд чамлахааргүй ажилтай байсан.Харин өнгөрсөн онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж, айлын эзэгтэй болсоноор уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа. Учир нь дуучин бүсгүй өнгөрсөн хавар нярайлж, хүүтэй болсон бөгөөд одоогоор хүүгээ асран гэртээ байгаа юм. Анхны үрээ өлгийдөн авсан залуу хосууд үнэхээр аз жаргалтай амьдарч байна. Түүний хүү өдрөөс өдөрт улам л ээжийгээ дуурайсан хөөрхөн хүү болсоор байна.

0 comments:
Post a Comment