
"Шуранхай" хамтлагийн гурван бүсгүйг анх гарч ирэхэд нь жинхэнэ монгол төрхтэй хэмээн дүгнэдэг байлаа. Улаа бутарсан хацартай, онигордуу нүдтэй, донжлог дуулчихдаг гурван бүсгүй ёстой л ардын, уртын дуугаар тэсрэлт хийсэн дээ. Урт гэзэг, шагайгаа хүрсэн дээлтэй хүн л уртын дуу дуулдаг гэсэн төсөөллийг эвдэж богино банзал, үндэсний хэв маягийг шингээсэн боловч хурдан шалмаг хөдөлгөөн бүхий бүжигтэй хосуулсан тэд нэг хэсэгтээ л уртын дуучдын хор шарыг хөдөлгөж байсан юм. Гэвч богино банзалтай этник уран бүтээлчид маань нам гүм болж хааяа нэг дурсамж ярихаас хэтрэхээ байлаа. Энэ нь хувь хувийн амьдралаа хөөсөнтэй холбоотой бөгөөд гал цогтой гайхамшигт уран бүтээл туурвидаг богино банзалтай уртын дуучдаа тайзан дээрээс харахыг хүсэгчид ч олширсон гэнэ шүү "Шуранхай"-гийнхаан.
0 comments:
Post a Comment