
А.Хишигдалай "Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн билээ. Өвөрмөц хоолойтой түүнийг DOLY's продакшин хоёр жил гаруйн хугацаанд продьюсерлож хэд хэдэн дуу, клип гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцэж чадсан. Харин саяхан MIXX, Extacy зэрэг хамтлагуудыг продьюсерлож олны танил болгосон "Royal music" продакшныхан түүний авъяас, хүчтэй хоолойг нь өндрөөр үнэлэн 200 сая төгрөгийн уран бүтээлийн гэрээ хйисэн билээ. Тэрээр шинэ уран бүтээлийн зургуудаа цахим хуудаснаа оруулсан бөгөөд, түүнийг хуримаа хийвүү? Хэмээн олон хүмүүс гайхаж асуултыг тэмдэг үлдээжээ.

0 comments:
Post a Comment